Д.Хаянхярваа: Засгийн газрын бүтцийг чадварлаг багаар бүрдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа "Манай намыг дотооддоо хоёр хуваагдсан мэт ойлгож байгаа. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар манай бүлэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь үүссэн нь үнэн. Гэхдээ бид энэ бүх асуудлаа орхиж, дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг өнөөдөр ярилцлаа. Цаашид асуудлаа намын дүрмийн хүрээнд шийдэх учиртай гэсэн зарчмын байр суурин дээр нэгдсэн.

Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын бүтцийн тухайд чадварлаг багаар бүрдүүлж байж бид цаашаа явна гэдгийг гишүүд ярилаа. Засгийн газрын бүтцийг тодорхой байдлаар яриагүй. Намын дарга нь Ерөнхий сайд байх асуудлаар бид өнөөдөр байр сууриа нэгтгээгүй. Ээлжит бус чуулган зарлах тухайд одоо ажил хэвийн үргэлжилж байгаа тул шаардлагагүй гэж үзсэн" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ