Нэгэн шумбагч эр бөмбөлөгөн хүн болжээ
Перу улсын иргэн Алехандро олон жил загасчилж, далайн бүтээгдэхүүн худалддаг байжээ. Дөрвөн жилийн өмнө тэрээр 30 метрийн гүнээс маш хурдан сэлж гарахад хүрсэн байна. Ингэснээр түүний даралт хэт унаснаас болж Алехандрогийн цусанд азотын хөөс үүсч, хийлэгдсэн бөмбөлөг шиг болжээ.
Хөөсийг мэс заслын аргаар зайлуулах аргагүй гэнэ. Алехандро баракамерт тогтмол орж, хүчилтөрөгчөөр амьсгалдаг байна. Түүний гадаад төрх нь өөрчлөгдөхийн сацуу 30 килограммаар жин нэмж, даралт нь ихсэж, бүх бие нь шархиран өвддөг болсон учир өвчин намдаах эм хэрэглэхээс аргагүйд хүрдэгаж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ