Төсвийн мөнгөөр нохойдоо хослол авч өгчээ
АНУ-ын Арканзас мужын төрийн байгууллагын албан хаагч эмэгтэй олон нийтийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэрэгт холбогджээ. Тэрээр төсвийн мөнгөөр хувийн хэрэгцээндээ эд зүйлс худалдан авч, нохойдооч хослол авч өгсөн байна.
Хот-Спрингс хотын шүүгчийн туслагчаар ажиллаж байсан Кристи Госс байгууллагын зээлийн картыгашиглан нийт 200 мянган ам.долларын бараа үйлчилгээ авсаныг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.
Мөн тэрээр өөртөө бриллиантан бугуйвч, америк хөлбөмбөгийн багийн тэмцээний тасалбар, буйдангийн гялгар шигтгээтэй хэд хэдэн дэр худалдан авсан байна. Түүнчлэн нохойгоо даатгуулаад амжсан гэнэ.
Шүүх хурал дээр Госс гэм буруугаа бүрэн хүлээсэн байна. Түүнд ногдуулах ялыг 11 дүгээр сарын 22-нд зарлах аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ