Умард Солонгос дахин пуужин харвалаа

Өнөөдөр үүрээр Умард Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоогоос төрөл нь тодорхойгүй пуужин харважээ. Энэ талаар Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснийг иш татан мэдээлсэн байна.

АНУ, Өмнөд Солонгосын холбогдох хүмүүс пуужин харвасан зүйлд дүн шинжилгээ хийж буйг БНСУ-ын штабуудын дарга нарын удирдах газраас мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пуужин 3700 километр нисэж Японы Хоккайдо арлаас зүүн тийш 2000 километрт унажээ. Пуужин 770 километрийн өндөрт ниссэн нь дээд үзүүлэлт болсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Пуужин Японы хуурай газар, ус, агаарт ямар ч хохирол учруулаагүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ