Тайванийн сайд эрчим хүчний сааталд уучлалт хүсэж, ажлаасаа огцров

Тайванийн Эдийн засгийн сайд Ли Чи-Кунг албан тушаалаа хүлээлгэн өглөө. Учир нь Тайваньд өргөн хүрээг хамарсан эрчим хүчний саатал гарсны улмаас цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож, олон сая иргэн асуудалтай тулгарсан учраас Ли Чи-Кунг огцорсон байна.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас Тайванийн баруун хойд хэсэгт байрлах "Таоюань" цахилгаан станцад доголдол үүсжээ. Тус цахилгаан станц нь Тайванийн хамгийн том байгалийн хийн цахилгаан станц бөгөөд дөрвөн сая киловатт эрчим хүчийг дангаараа хангадаг байна. Удаан хугацаанд тог тасарсны улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсэн худалдааны төв, албан газрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Эдийн засгийн сайд Ли Чи-Кунг хэвлэлийн бага хурлын үеэр уучлал хүсээд алдаа гаргасан албан тушаалтанд хатуу шийтгэл ногдуулна гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ