БНАСАУ пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэж чадна

БНАСАУ импортын бүтээгдэхүүн ашиглалгүйгээр пуужингийн хөдөлгүүр бие даан үйлдвэрлэж чадна гэдэгт америкийн тагнуулын алба итгэлтэй байна.

Умард Солонгосын тив хоорондын баллистик пуужингийн хөдөлгүүрийг Украинд үйлдвэрлэдэг пуужингийн хөдөлгүүрийн хар захаас авсан байж магадгүй хэмээн олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Майкль Эллеманхэлжээ.

Украины үйлдвэрүүд Умард Солонгост зэвсэг болон цэргийн технологи нийлүүлж байгаагүй гэж Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов тэмдэглэжээ.Түүнчлэн Украины “Южмаш” үйлдвэрБНАСАУ-ын пуужинд ямар ч холбогдолгүй гэдгээ батлан илэрхийлсэн байна.

Гэвч 2012 онд Умард Солонгосын хоёр иргэн тагнуулын хэргээр саатуулагдаж байсныг “Южное” зохион бүтээх товчооны ерөнхий зохион бүтээгч Александр Дегтярев ярьжээ. Тэд “Южмаш” үйлдвэрт тагнуул хийж, хөдөлгүүрийн зургийг хувилж авсан байж болох юм.

Вашингтоны засаг захиргаа энэ мэдээгсонсоодүүнд тун нухацтай хандаж байгаа гэж америкийн гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ