Виктория Бэкхемийг нарийн пиццатай зүйрлэжээ
Их Британийн нэгэн хоолны газар шүүхэд дуудагдах бололтой. Тэд Виктория Бэкхемийг тураалын эцэс болсон хүүхэн гэж доромжилжээ. Их Британийн Уолсенд хотын Sidhu Golden Fish and Chips хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг газар өөрсдийн пиццаг сурталчлах зорилгоор Викториягийн нэрийг ашигласан байна.
Тэд түгээлт хийдэг машинууд дээрээ наасан сурталчилгааны хуудсан дээр “Бидний санал болгож буй пицца Виктория Бэкхемээс нарийхан шүү” гэж бичжээ. Энэхүү зар сурталчилгааны гэрэл зургийг нэгэн сэтгүүлч Инстаграм дээр тавьснаар асуудал дэгдсэн байна. Виктория Бэкхем өөрийг нь ингэж гутаан доромжилсонд ихэд ууртай байгаа бөгөөд шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ