Хамгийн баян эмэгтэй тамирчинг тодруулжээ

Дэлхийн хамгийн баян эмэгтэй тамирчнаар АНУ-ын теннисчин Серена Уильямс хоёр жил дараалан тодорчээ.

35 настай тамирчин бүсгүй 2017 онд 27 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү мөнгөнд уралдаан тэмцээнд түрүүлсэн шагнал болон реклам, бусад арга хэмжээнд оролцож олсон орлого багтсан байна.

Уг жагсаалтын хоёрт Германы теннисчин Ангелик Кербер (12.6 сая) бичигдэж, гуравт Америкийн автын уралдааны тамирчин Даника Патрик (12,2сая), дөрөвтАНУ-ын холимог төрлийн тулааны тамирчин Ронда Роузи (11 сая) оржээ. Хамгийн баян таван эмэгтэй тамирчдын сүүлийг Серена Уильямсын эгч Винус(10,5 сая) мушгисан байна.

2005 оноос орлогоороо тэргүүлэгч тамирчны эхний аравт багтаж байсан Оросын теннисчин Мария Шарапова энэ удаад багтсангүй.

Алдарт теннисчин Серена Уильямс биеийн байдлын хувьд шалтгаантай байгаагаа дөрөвдүгээр сарын 19-нд зарласан бөгөөд одоогоор тэмцээнд оролцохгүй байгаа юм.Тэрээр 2018 онд талбайд эргэж гарахаар төлөвлөж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ