Ким Чен Ун цохилт өгөхөд бэлэн байхыг тушаажээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цохилт өгөх шийдвэр гаргасан тохиолдолд үүнд байнга бэлэн байхыг цэргийнхэнд тушаасан байна. "АНУ цэргийн осолтой мөргөлдөөн дэгдэхээс зайлсхийхийн тулд зөв сонголт хийх ёстой. Хэрвээ АНУ бодлогогүй авирласаар байх аваас, бид ноцтой шийдвэр гаргах болно” гэж тэр тэрээр мэдэгджээ.

“АНУ зөв шийдвэр гаргаж, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг зөөлрүүлж, цэргийн осолтой мөргөлдөөнөөс сэрэмжлэхийг хүсч буйгаа тодорхой үйлдлээр харуулах ёстой” гэж Умард Солонгосын удирдагчийн хэлснийг РИА Новости агентлаг дурдсан байна.

Хэвлэлд мэдээлснээр, наймдугаар сарын 15-ны мягмар гарагт Ким Чен Ун Номхон далайн Гуам арал дахьамерикийн цэргийн баазад цохилт өгөх төлөвлөгөөг Солонгосын ардын армийн офицеруудтай хэлэлцжээ. Ким Чен Ун армийн штабтаа шалган зааварлахаар очиж,пуужингийн цохилт өгөх төлөвлөгөөтэй танилцсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөсхориг арга хэмжээ авсан хэдий ч, БНАСАУ, АНУ болон түүний холбоотнууд цэргийн түрэмгийллээс хамгаалах нэрийдлээр пуужингийн туршилт хийхээ зогсоохгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос, АНУ хоёр бие биеэ харилцан сүрдүүлсэн мэдэгдэл хэд хэдэн удаа хийсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ