Роналду "тайчаад" талбайгаас хөөгджээ
Испанийн хөлбөмбөгийн Супер цомын төлөөх эхний тоглолтын 80 минутад “Реал”-ын довтлогч Роналду “Барселона”-гийн хаалганд хийсэн гоолоо тэмдэглээд өмсгөлөө тайлжээ. Энэ үйлдлийнх нь төлөө шүүгч Рикардо Бенгоэчеа түүнд шар хуудас өгсөн байна. Үүнээс гурван хормын дараа Роналду хамгаалагч Умтититэй шүргэлцээд, "Барса"-ийн торгуулийн талбайд унажээ.
Шүүгч үүнийг нь худлаа баашилсан хэрэг гэж үзээд хоёр дахь торгуулийн хуудсыг нь өгсөн гэнэ. Талбайг орхихоор явж байхдаа Криштиану шүүгчийг түлхсэн аж. Үүний дараагаар “Барселона”-гийн хаалганд Асенсио гоолдсоноор “Реал” 3:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Тоглолт “Кэмп-Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Шүүгчийг түлхсэнийхээ төлөө Роналдо 12 тоглолтод оролцохгүй байх торгууль хүлээж мэдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ