О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөтөл нь би гарахгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Өнгөрөгч амралтын өдөр МАХН-ын гишүүнчлэлээс О.Баасанхүү гишүүнийг чөлөөлсөн болохыг тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн мэдэгдсэн билээ.

Тэрээр “Намайг МАХН-аас хөөсөн эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл алга. Манай намын даргын худ цахим хуудсандаа тодорхой асуудлуудыг бичсэн байна лээ. Түүнийг нь бол би харсан. Надад нэг зүйл нь огт таалагдаагүй. Миний аавыг доромжилсон байна билээ. Миний аав өндөр настай, бие хаа муутай хүн байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн “Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин намаа өөрчилнө шинэчилнэ. Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу. МАХН-ыг тодорхой хэмжээгээр шинэчлэх хэрэгтэй. МАХН хоёр асуудал дээр анхаарах учиртай. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлт. Хоёрт, намынхаа цус сэлбэлтэд анхаарах хэрэгтэй байна. Одоо хов живээ хойш нь тавьцгаая" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ