О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс нь "хасна"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн талаар тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд буй. Тэрээр “МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын гишүүнээс албан ёсоор хасахаар шийдвэрлэсэн. Нэг бохир хог намаас хөөгдөж, нам дотор цэвэр агаартай боллоо. Октябрь овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү” гэжээ. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын худ аж.

О.Баасанхүү гишүүний хувьд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбад шүүхээс 5.1 жилийн ял оноосонтой холбогдуулан бухимдлаа илэрхийлэхдээ МАХН ямар нэг байдлаар тайлбар хийгээгүйг буруутгаад байсан юм. Тэрээр өнөөдөр МАХН-ын асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ