Дэлхий удахгүй "сүйрнэ"

Манай дэлхийд дөхөж буй “Үхлийн од”-ыг зүгээр ч нэг ингэж нэрлэчихээгүй байна. Судлаачдын тооцоолсноор хэрвээ тэнгэрийн хоёр биет мөргөлдвөл дэлхий хэдхэн минутад сүйрэх гэнэ.

Дэлхийд дөхсөөр буй энэхүү одыг “Үхлийн од” хэмээн нэрлэсэн бөгөөд учир нь энэ одтой мөргөлдвөл дэлхийн амьд бүхнийг хоёр хүрэхгүй минутадбүрэн үгүй хийж, зөвхөн тоос л үлдэж мэдэх аж.

Мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор сансрын энэ биетийн таяг тойрог зам, дэлхийн тойрог замтай огтлолцох бөгөөд энэ нь дэлхийн эрдэмтдийн сэтгэлийг ноцтой түгшээж байна. Сансрын энэ биет явах чиглэлээ өөрчилж, өөр гараг юмуу дагуулыг мөргөж болохыг эрдэмтэд бас дурдсан аж.

Сүйрлийн аюул учруулж мэдэх энэ биет нь HIP-85605 гэсэн томъёолсон нэртэй юм. Одон орон судлаачид түүний явж байгаа чиглэлийг анхааралтай судлаад 300 мянган жилийн дараа дэлхийтэй гарцаагүй мөргөлдөнө гэсэн дүгнэлт хийжээ.

Гэхдээ дээр дурдсан хугацаанд HIP-85605 од сансрын бусад биеттэй мөргөлдөх магадлалтай бөгөөд энэ нь түүний чиглэлийг өөрчлөх юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ