АНУ, БНАСАУ-ын хооронд дайн гарах магадлал маш их байна
"БНАСАУ эргэн тойрны асуудлаа хүчээр шийдвэрлэх эрсдэл маш өндөр байна" хэмээн ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова үзэж байна. Тэрээр “Россия 1” телевизийн нэвтрүүлэгт оролцохдооодоогийн нөхцөл байдал зэвсэгт мөргөлдөөн үүсэж болзошгүй эрсдэлдтулж байна гэж мэдэгджээ.
“Хэрвээ хүч хэрэглэх нөхцөл байдал үүсч, бүх зүйл одоо Вашингтоны эрх баригч бүлгийн төлөөлөгчдийн айлгаж байгаа шигээр өрнөвөл байдал сүйрлийн шинжтэй болно” гэж ГХЯ-ны төлөөлөгч дурдсан байна.
Цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд бүс нутгаар зогсохгүй, бусад улс орон хөндөгдөхийн уршигдагаврыг АНУ ойлгохгүй байх шиггэж мэдэгджээ.
АНУ, БНАСАУ хэд хэдэн удаа эрс хатуу мэдэгдлийг харилцан хийсэн юм. Тухайлбал, Америкийн удирдагч Дональд Трамп Пхеньяны эрх баригчдын үйлдэлд хатуу хариу барина хэмээсэн бол БНАСАУ Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужингийн цохилт өгөхөөр сүрдүүлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ