Америкчууд В.Путинд "дуртай"

АНУ-д Оросын эсрэг мэдээллийн компанит ажил өрнөсөн ч, орон нутагт нь Путиний нэр хүнд өсч байна. Энэ талаар Британийн “Гардиан” сонины сурвалжлагч Пол Льюис үүнийг тодруулжээ. Алабама муж улсад сенатын сонгуульд бэлтгэж байгаа бөгөөд Льюис тус муж улсын оршин суугчид Владимир Путинд хэрхэн ханддагийг тэднээс лавлажээ.Тэд хариуд нь Америкийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх ярианд бараг хэн ч итгэхгүй байгаа аж. Ялангуяа христийн шашин шүтэгчдийн дунд Оросын төрийн тэргүүнд нааштай хандаж байна.

Муж улсын оршин суугчдын 69 хувь нь конгресст шинэ нам гарч ирэхийг хүсч байна. Социологчдын мэдээлснээр хоёр намын тогтолцоо жирийн оршин суугчдын санаанд огт нийцэхгүй болж байгаа ажээ.Зөвхөн гадаад бодлого төдийгүй, өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлэх хэн нэгэн шинэ хүн гарч ирэхийг тэд хүлээж буй бөгөөд сэтгэл дундуур хүмүүс залуусын дунд илүүтэй байгаа аж.

Москвагийн их сургуулийн дэргэдэх Франклин Рузвельтийн нэрэмжит АНУ-ыг судлах сангийн захирал Юрий Рогулёв телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа "Санал асуулгаас үзвэл Америкийн сонгогчдын дунд хоёр намд дургүйцэх явдал ихсэж байна. Энэ нь хоёр намын талынхны тоо цөөрч, бие даасан сонгогчдын тоо өсч байгаагаар илэрсэн. Үүгээрээ хоёр нам хямарч, суларч байгаа явдал юм. Ололн жилийн турш төлөвшиж буй чиг хандлагыг сүүлчийн санал асуулгууд нотлож байна” гэж шинжээч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ