Хятадын Нобелийн шагналтан нас баржээ

Нобелийн энх тайвны шагналтан, хүний эрх хамгаалагч Лю Сяобо Хятадад нас баржээ. Ройтерс агентлаг ингэжмэдээлсэн байна.

Тэр төрийн байгууллыг бусниулах өдөөн хатгалга үйлдсэн хэргээр хоригдох ял эдлэж байсан Шэньян хотын эмнэлэгт нас баржээ.Албан ёсны мэдээгээр,олон дотор эрхтнийг нь гэмтээсэн элэгний үгдэрсэн хорт хавдар түүний үхлийн шалтгаан болсон байна.

Лю Сяобо 2010 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Их сургуульд хэл шинжлэл зааж байжээ.1989 оны Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн арга хэмжээнийүеэр тэр томилолтоор ажиллаж байсан АНУ-аас буцаж ирээд, эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж, ингэхдээдэмий хохирол амсахаасзайлсхийхийн тулд тайван тарж явахыг оюутнууд болон тэдний талынхандятгаж байжээ.

Тэгээд баривчлагдаж, хагас жил шоронд суусны дараа алдаагаа хүлээснээр суллагдсан байна. 1996 онд түүнийг тэрс үзэлтэн хэмээн дахин хорьж, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх газарт явуулжээ.2008 онд Лю Сяобо ардчилсан шинэтгэл хийхийг шаардсан Харти-08 бичигт гарын үсэг зурж, ингэснээртүүнийг баривчилж, 11 жил хорих ял оноосон бөгөөд үүний дараа түүнд Нобелийн энх тайвны шагнал олгосон байна.

Лю Сяобо Шэньяны шоронд ял эдлэж байсан бөгөөд нас барахаас нь өмнөхөн түүнийг хотын эмнэлэгт шилжүүлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ