2017 оны зургаадугаар сар дэлхийн хамгийн халуун сар байв

2017 оны зургаадугаар сар ажиглалт хийж ирсэн цагаас хойшхи хамгийн халуун сарын нэг байсныг Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.

Өмнөд болон Төв Европт онцгой халуун байв.Олон оронд термометрийн багана цельсийн 40 градусаас давж байжээ.Португалд их хэмжээний ойн түймэр гарч, бусад оронд халууныг дагаад хүчтэй шуурга тавьж, аадар бороо орж, үеэр буусан байна.

Харин Ираны баруун нутгийн Ахваз хотод агаарын температур хамгийн дээд үзүүлэлт буюу цельсийн +53,7 градус хүрчээ. Энэ ньсүүлийн 100 жилд дэлхийд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт байв.

Хэвийн хэмжээнээс барагцаалвал 3 градусаар давсан температур

2015 оноос дэлхийд гоцих халж байгаа юм.

Сибирьт зургаадугаар сарын эхээр маш хүйтэн байснаа сарын сүүлийн хагаст их халуунаар солигдсон байнна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ