Перугийн хуучин ерөнхийлөгчийг гэргийн хамт хорьжээ
Перу улсын ерөнхийлөгч асан Ольянта Умала болон түүний гэргий Надин Эредия нарын мөнгө угаасан байж болох хэргийг мөрдөн шалгах хугацаанд 18 хүртэл сар хорихоор болжээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Прокурорын хүсэлтийг ёсоор болгон, шүүгч Ричард Консепсьонбаривчлах зөвшөөрлийг өнгөрсөн пүрэв гарагт өгчээ.Сэжигтнүүд оргон зайлах юмуу мөрдөн байцаалтад нөлөөлж болохоос сэргийлэхийн тулд ийм таслан зогсоох арга хэмжээ авсан байна.
Умала, Эредия нарыг Венесуэлийн талийгаач ерөнхийлөгч Уго Чавес болон Бразилын барилгын “Odebrecht SA”,“OAS SA”компаниас хууль бусаар мөнгө авсан хэмээн прокурорын байгууллагаассэжиглэж байгаа ажээ.
Тэд өөрсдөд нь тулгаж буй зэмлэлийг няцааж байгаа гэнэ. Өмгөөлөгч нарынх нь хэлснээр, тэд хаашаа ч оргон зайлах гээгүй ажээ.
Ольянта Умала 2011-2016 онд Перугийн ерөнхийлөгч байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ