Засгийн газар зэсийн баяжмал гаргах ажлыг хойшлуулахыг хүсчээ

Оюутолгой компани өнөөдөр зэсийн баяжмалаа гаргах байсан ч хойшилжээ. Учир нь энэ ажлыг Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьсан байна. “Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан. Монголын ард түмэнд энэ ажил ашиг тусаа үзүүлнэ” гэж Оюутолгой компанийн олон нийттэй харилцах менежер Ч.Бүрэнбаяр хэлсэн байна. Ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргах нь зөв алхам гэж үзэж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ