Сайншандын аж үйлдвэрийн паркийн урьдчилсан шалгаруулалт эхэллээ

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Засгийн Газрын “2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-т баригдах үйлдвэрүүдийн бүтээнд байгуулалтанд хамтран ажиллах хуулийн этгээдийн шалгаруулалтыг зарлажээ. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниул төсөл боловсруулан ирүүлэх юм.

Үүнд:

-Металлургийн коксын үйлдвэр

-Зэсийн үйлдвэр

-Хорголжин төмрийн үйлдвэр

-Ангижруулсан төмрийн үйлдвэр

-Нүүрс хийжүүлэх үйлдвэр

-Дулааны цахилгаан станц

-Аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэн хөгжих боломжтой хөнгөн үйлдвэрүүдийн төсөл багтжээ.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг өнөөдрөөс хүлээн авах ба сүүлийн хугацаа долоодугаар сарын 23 юм байна. Энэ шалгаруулалтад гадаадын компани оролцож болох ажээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ