Шархадсан конгрессын гишүүний бие тааруу байгаа гэнэ
Зургаадугаар 14-ний өглөө хүндээр шархадсан АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдах намын тэргүүний орлогч Стивен Скалисын биеийн байдал тааруу байгаа ажээ. Тэр Виржини муж улсын Александрия хотын бейсболын талбайд буудалцааны үеэр шархадсан байна.
Ийнхүү буудах үеэр хэлмэгдсэн бусад хүнийбиеийн байдал сайн байгааг анагаах ухааны “Медстар” төв Твиттер дэх өөрийн хуудсанд мэдээлжээ.
Стивен Скалист мэс засал хийснийг хэвлэлддурдаж байна.Иллинойс муж улсын оршин суугч 66 настай Жеймс Хожкинсон гэгч бейсболын талбай руу буудсанаар Скалистшархадсан байна.Энд конгрессын гишүүдбуяны тэмцээний өмнө бэлтгэл сургуулилт хийж байжээ. Хууль тогтоогчдын туслахууд болон хэргийн газарт ирсэн цагдаа нар шархадсан байна.
Шархадсан гэмт этгээд эмнэлэгт очоод нас баржээ.
Дашрамд дурдахад,өчигдөр Сан-Франциско хотын бараг яг төвд үл таних этгээд бас хүмүүс рүү буудаж, үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, хэд хэдэнхүн шархадсан байна. Буудсан этгээдийг цагдаа нар устгажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ