Стоун Орос, АНУ-ын харилцаа муудсан шалтгааныг нэрлэжээ

Ингэхдээ одоо АНУ-д олон бодит дайсан байна гэж тэр тэмдэглэсэн байна

Орос, АНУ-ын харилцаа муудсаны буруутан нь америкийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор бөгөөд Оросыг дайсан хэмээн үзүүлэх нь уг цогцолборт ашигтай юм гэж америкийн нэрт найруулагч Оливер Стоун мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Үүний шалтгааныг би америкийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороос зарим талаар олж харж байгаа юм. Маш олон зүйл уг цогцолборын ашиг сонирхолдзахирагддаг. Энэмангасын хэрэгцээг хангахын тулд дайсан байх хэрэгтэй бөгөөдцэрэг-аж үйлдвэрийн цогцолборын энэ хэрэгцээ нь жилд 6,5 тэрбум доллар юм” гэж найруулагч хэлсэн байна.

Ингэхдээ одоо АНУ-д олон бодит дайсан бий, үүний нэг нь жишээлвэл терроризм юмгэж тэр дурджээ.

“Бид өөрийн зах зээлийг зэвсгээр дүүргэсэн, бид энэ зэвсгийг худалдах ёстой, дайсныг эрж хайж, анд нөхдийг эрсээр байна, харин бид өөрийгөө зэвсгээр шахасаар л байна.Энэ нь хэзээ нэгэн цагт дэлбэрэх ёстой. Энэ нь миний хамгийн том айдас” гэж найруулагч онцлон тэмдэглэсэн байна.

“Путинтэй хийсэн ярилцлага” нэртэй Стоуны дөрвөн анги баримтат киног энэ өдрүүдэд телевизийн “Showtime” сувгаар үзүүлж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ