НҮБ: Украины зүүн нутагт энгийн хүмүүс амь насаа алдсаар байнaa

Украины зүүн нутагт энэ оны гуравдугаар сар гарсаар 170 гаруй энгийн оршин суугч амь үрэгдэж, шархаджээ. Харин байлдааны ажиллагаа эхлэсэн бүх хугацаанд алагдсан хүмүүсийн тоо 2 мянгаас давсан байна. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30 өдрийн тайланд ингэж өгүүлжээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, иргэний хүн амын дунд хохирлын тоо өсөх хандлага хэвээр байгааг хэвлэлддурдсан байна. 2017оны гуравдугаар сараас тавдугаар сарын 14-ны хугацаанд 178 энгийн оршин суугч амь үрэгдэж, шархадсаныгНҮБ нотложээ.

НҮБ-ын дүгнэснээр, 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2017 оны тавдугаар сарын 14-нд амь үрэгдсэн энгийн хүмүүсийн нийт тоо 2 мянгаас давж,бас 7-9 мянган энгийн хүн шархадсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ