Хотын дарга Францын шинэ ерөнхий сайд болов
Францын ерөнхийлөгч Эманнуэль Макрон шинэ ерөнхий сайд томилсныг Ройтерс агентлаг мэдээлэв.
Гавр хотын дарга, “Бүгд найрамдахчууд” намын гишүүн, өмгөөлөгч 46 настай Эдуард Филиппийг засгийн газрын тэргүүн болгожээ.Тэр хуучинсаг үзэл баримтладаг бөгөөд барууны улс төрч, “Бүгд найрамдахчууд”-ын аядуу жигүүрийн удирдагч Алан Жюппед ойр байдгаараа нэрд гарсан юм.
Филиппийг томилсон нь Францын дайнаас хойшхи түүхэн дэх хосгүй тохиолдол болж байгаа бөгөөд ерөнхийлөгчзасгийн газрын тэргүүнээр өөр намын хүнийг ийнхүү анх удаа томилжээ. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, энэ томилгоо ньМакроныг дэмжиж байсан бөгөөд тус орны удирдлагад гол гол албан тушаалд очихоор тооцоолж байгаа хуучин социалистуудын эсрэг авсан арга хэмжээ болох ёстой гэж Ройтерс агентлаг тэмдэглэсэн байна.
Эммануэль Макрон тавдугаар сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялснаарФранцын төрийн тэргүүн болж, саяхан тангараг өргөсөн юм.
Эдуар Филипп 1970 оны арваннэгдүгээр сарын 11-нд Францын Руан хотод төржээ.
1992 онд Парисын улс төрийн судалгааны дээд сургууль, 1996 онд Үндэсний захиргааны сургууль дүүргэсэн байна.
Сургууль төгссөнийхөө дараа Францын төрийн зөвлөлд ажиллаж, худалдан авалтын асуудал эрхлэж байжээ.
Парисын улс төрийн судалгааны дээд сургуульд сурч байхдаа социалист намд элсэж, тэгэхэд тус орны ерөнхий сайдын алба хашиж байсан Мишель Рокарын улс төрийн кампанит ажилд оролцох болсон байна.
2001 онд Гавр хотын захиргааны сонгуульд Антуан Рюфенаншийн барууны жагсаалтадбагтаж, ялсны дараа хотын нэг орлогч даргын албан тушаалд ажиллаж байжээ.
2002 онд Францын үндэсний хурлын сонгуульд анх удаа өрсөлдөн, ялагдсан байна.
Тэр жилдээ ерөнхий сайд асан Ален Жюппегийн урилгаар ерөнхийлөгч Жак Ширакийн эргэн тойронд үүссэн ардын хөдөлгөөнийг дэмжих Холбоо намын аппаратад ажиллаж эхлэжээ.
2008 онд Эдуар Филипп Эргийн Сена мужийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Мөн ондоо Гавр хотын орлогч даргаар улиран сонгогдож, эдийн засгийн хөгжил, боомтын ажил, ажил эрхлэлт, мэргэжлийн бэлтгэл, боловсрол, олон улсын асуудал эрхлэж байжээ.
2009 онд Лавр хотын хот байгуулалт, хотын дэд бүтэц, боомтын асуудал эрхэлсэн орлогч дарга болсон байна.
2010 оны аравдугаар сарын 24-нд Гаврхотын даргаар сонгогджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ