Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг прокурорт шилжүүлжээ.
Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг шүүж байгаа Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас, түүний хэргийгпрокурорт шилжүүлжээ.
Ингэснээр 503 тоот сэжигтэн буюу экс Ерөнхийлөгчтэй холбоотой авилгалын хэргийг шалгаж эхэлсэнээс хойш 6 сарын дараа түүний хэрэг прокурорт шилжиж, шүүх хурал болох нь тодорхой болж байгаа юм байна.
Эдүгээ экс Ерөнхийлөгчид төрийн нууцыг алдсан, төрийн нууцад хамаарагдах бичиг баримтыг бусдад дамжуулж өгсөн, төрийн албаны томилгоог журмын дагуу хийгээгүй, бусдаас авилгал авсан болон томоохон компаниудыг сайн дурын санд мөнгөн хандив өгүүлэхээр шахаж, дарамталсан зэрэг 13-н зүйл ангиар буруутгагдаж байгаа ажээ.
Мөн Самсунг группийн дэд захирал И Че Юнг-ээс 36 тэрбум 800-н воны авилгал авсан хэрэг нэмэгдэж магадгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ