Оросын иргэд Трампад итгэл муутай байна
Сирийн цэргийн баазад пуужингаар цохилт өгсөний дараа оросын иргэд АНУ-ын ерхөнхийлөгч Дональд Трампад тааруухан хандах болжээ. Тийнхүү сөрөг хариултын хувь сүүлийн нэг сард 7-гоос 39% болж нэмэгдсэн байна. Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвийн зарласан санал асуулгын дүн үүнийг харуулжээ.
Трампын тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 7-нд шилжих шөнө Сирийн Хомс мужийн цэргийн нисэх буудал руу 59 далавчит пуужин харавсан юм. Сирийн Идлиб мужид дөрөвдүгээр сарын 4-нд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж байгаагийн хариуд ийнхүү пуужингаар цохилт өгчээ.Чухамхүү энэ нисэх буудлаас химийн дайралт эхлэсэн хэмээн АНУ-ын удирдлага үзэж байгааг хэвлэлд бичсэн юм.
Тийнхүү оросын иргэд нэг сарын өмнөхөөс Трампад таагүй хандах болжээ. Эсрэг хариулт7-гоос 39% болж нэмэгдэж, харин эерэг хариулт 38-аас 13% болж буурсан байна.
Трампын түрэмгий байдал нь сүүлийн хорин жилд оросын нийгмийн хувьд онцлог шинж болж байсан Америкт үл итгэх, дургүйцэх явдлыгихэсгэлээ гэж дээрх төвийн ерөнхий захирал Валерий Федоров үзэж байна. Хоёр орны харилцаа дахин “дулаарна байх” гэсэн итгэл найдвар огт алга болоогүй ч, ОХУ-ын иргэд Трампаас өөдрөг зүйл хүлээх нь багасчбайна гэж тэр хэлжээ.
Сүүлийн нэг сард орос-америкийн харилцаа муудсан гэж ОХУ-ын иргэд үзэж байна.Санал асуулгад оролцогчдын олонхи нь сөрөг үнэлгээ өгчээ.42 хувь нь харилцаа түгшүүртэй, 28 хувь ньхүйтэн хөндий, 12 хувь нь дайсагнасан жинтэй байна гэж үзжээ.
Орос улс АНУ, НАТО-тай зэвсэгт мөргөлдөөн хийхболомжгүй юмуу туйлын магадлал багатай гэж олонхи буюу 63% нь үзэж байна. Гэвч дайтаж магадгүй хэмээн үзэж буй хүмүүсийн эзлэх хувь 30%-д хүрчээ. Харин 14 хувь нь ийм дайн хэдийнэ болж байна гэж үзэж байна.
Бүх Оросын энэ санал асуулгыг 2017 оны дөрөвдүгээр сарын 11-12-нд явуулжээ. Түүвэр санал асуулгад 1800 хүн оролцсон байна.Гарч болох алдааны дээд хэмжээ 3,5 хувиас хэтрэхгүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ