Монгол охин “Алтан баззер” хүртэв
Монгол охин “Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртжээ. Түүнийг Б.Янжаа гэдэг. Дэлхий даяар түгсэн монгол авьяас, монгол ухааны бодит нэгэн жишээ.
Тав, зургаахан насандаа Шведэд очсон тэрбээр ОЙ ТОГТООЛТ гэх оюуны чадвараараа шүүгчдээс ийм өндөр үнэлэмж хүртжээ. Шведийн нийслэл Стокгольм хотын оролцогч Yanjaa Wintersoul үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, тайзан дээр уриад 90 секундын дотор тэдгээр орон орны хүмүүсийн нэрсийг тогтоож чээжилж үзүүлсэн юм. Асар богино хугацаанд, ямар ч алдаа мадаггүй чээжилж чадсан Янжаа охин анхны үзүүлбэрээрээ ийнхүү “Алтан баззер” хүртжээ.
Үзүүлбэрийн дараа шүүгчид түүнээс “Шоунд түрүүлээд, мөнгөн шагнал хожвол юу хийх вэ” гэж асуухад Янжаа “Шведэд анх удаа ирж буй олон олон хүнд швед хэлийг түргэн сурахад нь туслах аппликейшн бүтээхийг хүсэж байна” гэж хариулжээ.
Янжаа өдгөө 22 настай. 2015 онд Хонгконгт болсон Нэр, царай тогтоох олон улсын тэмцээнд 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байв. Мөн тэр жилийн Ой тогтоолын дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ