АНУ Умард Солонгост цохилт өгөхөөс татгалзаж эхэллээ
Америкийн атомын нисэх онгоц тээгч “Карл Вилсон” хөлөг онгоц БНАСАУ-д агаараас цохилт өгөх зайд хүрч ирээд байна. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч бүлэглэлийн бүрэлдэхүүнд байлдааны пуужинт хөлөг онгоц, мина тээгч хоёр хөлөг онгоц бас орж байгаа юм. Энэ бүлэглэлийг “Томагавк” далавчит пуужингаар зэвсэглэсэн атомын шумбагч хөлөг онгоцууд дагалдан явж байгаа ажээ.БНАСАУ-ын баллистик пуужин харвах нь олширсoны хариуд энэ хүчийг долоо хоногийн өмнө Солонгосын хойгийн районд татаж авчирсан юм.
Трампын засаг захиргаа сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.Солонгосын ардын армийн жанжин штаб ч мөн ийм цохилт өгнө гэдгээ мэдээлснийг хэвлэлд дурдаж байна.
Гэхдээ Трампын засаг захиргаа БНАСАУ-д дарамт шахалт үзүүлэх хүчний арга биш, харин улс төрийн арга хэрэглэх бодолтой байна гэж Ассошиэйтед пресс агентлаг уламжилжээ.Пхеньяны эрх баригчдыг дахин пуужин харвах юмуу цөмийн туршилт хийсний хариуд ямартай ч АНУ хариу цохилт өгөхгүй гэдгийг мэдээлж байна. Америкийн цэргийн бүлгийнхний учрыг мэдэхнэг төлөөлөгч агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ. Харин Пхеньяны удирдлага Япон, Өмнөд Солонгос юмуу АНУ-ын нутаг дэвсгэр рүү пуужин харвахаар оролдох тохиолдолд Вашингтоны засаг захиргаа бодлоо өөрчилж ч болох юм гэдгийг тэр тодруулан тайлбарласан байна. Цагаан ордон БНАСАУ-ын талаар явуулах үйл ажиллагааны янз бүрийн хувилбар, түүний дотор одоогийн дэглэмийг өөрчилж болох хувилбарыг ч судлажээ.
Умард Солонгост сэрэмжлүүлэх цохилт өгөх нь олон сая хүний амь насыг бүрэлгэх цөмийн дайн болж хувирч мэднэ гэж америкийн батлан хамгаалахын сайд асан Леон Панетта үзэж байна. Чухамхүү тиймээс АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар Пхеньяны эрх баригчдын эсрэг “гох дараагүй юм” гэж тэр хэлжээ. Тийнхүү АНУ цохилт өгвөл, БНАСАУ 20 сая хүн аж трөрдөг Сөүл хотод хариу цохилт өгч болох юм гэж РИА Новости агентлаг уламжилсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ