Өөрийгөө биетэйгээ бүү адилтга

Өөрийгөө царай зүстэйгээ бүү адилтга. Өөрийгөө хэлбэр галбиртайгаа бүү адилтга. Та царай биш ухамсар. Та хэлбэр биш гэрэл. Нүүрэндээ хөө түрхсэн ч оо түрхсэн ч та байж л байх болно. Биедээ баривч өмссөн ч элгэвч зүүсэн ч та хэвээрээ л байх болно. Тахир дутуу хүмүүс өөрийгөө биетэйгээ адилтгах нь маш элбэг байдаг. Тэд сэтгэлээрээ өөрсөдийгөө шууд л эмзэг давхарагт аваачихдаг. Үгүй. Хамгийн ихдээ таны бие нийт таны 39 хувь л байх боломжтой гэж эрдэмтэд тогтоосон. Эхийн эвлийд бие чинь бүрэн гүйцэд бүрэлдээгүй байхдаа та байж л байсан. Хөлөө тайруулж гараа огтгуулсанч та байж л байх болно. Өнгө хэлбэрээ яаж ч өөрчлөөөд та өөрчлөгдөхгүй. Та чихэрийн цаас биш чихэрлэг. Өнгө хэлбэр бол зүгээр л хүний зохиосон хийсвэр зүйл. Ноход биенээ тарган бүдүүн гэж хардаггүй юм. Шувууд царайлаг царай муутай гэж нэгнээ ялгадаггүй юм. Харьцуулалд бол зүгээр л таны бусдад таалагдах гэсэн хүсэл, таалагдахгүй гэсэн атгаг юм. Сүнсэнд ухамсарт тарган гуалиг, хар цагаан эр эм гэж байдаггүй юм. Үүнээс болж өөрийнхөө хэлбэрийг голж сэтгэл дундуур явах чинь утгагүй хэрэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ