Донбассыг Орост нэгтгэх асуудлаар санал хураалт явуулах саналтай байна

Тусгаар тогтнолоо бие даан тунхагласан БН Луганск Ард Улсын тэргүүн Игорь ПлотницкийОрост нэгдэх тухай асуудлаар Донбасст нийт ард түмний санал хураалт явуулахыг зорьж байгаагаа мэдэгджээ.

“Ийм санал хураалт гарцаагүй болно гэж бид зүгээр нэг бодож байгаа төдийгүй, итгэлтэй байна. Бид ийм санал хураалт явуулж болох нь мэдээж, гэвч бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Юу гэвэл, анх Крымын замаар явж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орох гэсэнасуудалбайсан, гэвчбага зэрэг өөр байдал үүссэн, гэвч энэ асуудал хэзээ чбайх юм” гэж Плотницкий мэдэгджээ.

Нийт ард түмний санал хураалт явуулсан нөхцөлд түүний үр дүн нь Крымынх шиг л байх болно гэж тэр бас дурджээ.

Хэрвээ Донбасст мөргөлдөөн цаашид шатлан өргөжих аваас БН Луганск Ард Улс, БН Донецк Ард Улсыг хүлээн зөвшөөрөх хүртэлОросын талаас ямар ч шийдвэр гаргаж болох юм гэж үзэж байгаагааулсын думийн ТУХН-ийн хэрэг эрхэлсэн хорооны дарга Леонид Калашников гуравдугаар сарын сарын 1-нд мэдэгдсэн юм.“Хэрвээ Киевийн эрх баригчид хүмүүсийг өлсгөлөнгөөр туйлдуулсаар байх аваас Оросын зүгээс ямар ч хувилбар гарч болох юм” гэж депутат хэлжээ.

БН Донецк болон Луганск Ард Улсыг тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнгийн дагуу 2014 оны хавартунхаглан зарласан юм. Мөн оны дөрөвдүгээр сард Украины тал энэ бүс нутгуудын эсрэг хүчний ажиллагаа явуулахаар зарласан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ