Крымтэй холбоотой Оросын эсрэг хоригийг хэвээр үлдээж байна
АНУ Крымыг ОХУ-ынбүрэлдэхүүнд орсонтой холбогдууланОросын эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээж байна. Америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Марк Тонер пүрэв гарагт ингэж мэдэгджээ.
“Крымыг Орос эзэгнэснийг АНУ дахин буруушааж,үүнийг нэн даруй зогсоохыг уриалж байна. Орос улс Крымыг Украины хяналтад буцаан өгөх хүртэл уг хойгтой холбоотой манай хориг арга хэмжээ хэвээр байх болно” гэж Тонер мэдэгджээ.
«Тус хойг“Украины хэсэг” гэсэн АНУ-ын байр суурийг дипломатч дахин дурдаад, 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн нийт ард түмний санал хураалтыг “хууль бус”, Крымын оршин суугчид санаа бодлоо “чөлөөтэй илэрхийлээгүй” хэмээнтэр хэлсэн байна.
Түрүүнд нь гуравдугаар сарын 16-нд Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ,хориг арга хэмжээг цуцласны хариуд Оросын талКрымын талаар Вашингтоны засаг захиргаатай ямарваа хэлцэл хийх боломжгүй хэмээн үзэж байна гэж мэдэгдсэн юм.“Энэ тухай яриа байж таарахгүй” гэж тэр онцлон тэмдэглээд, нийт ард түмний санал хураалт дахин явуулах боломжгүй гэжбас хэлсэн байна.
Санал хураалт болон түүний дүн олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн гэж Орос улс үздэг юм. Хойгийн харъяаллын тухай асуудал нэгэнт шийдэгдсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ