Орост хаант засаглал сэргэх боломжгүй гэж үзэж байна

Улсын думийн дарга Вячеслав ВолодинОрост хаант засаглал сэргээх санааг явуургүйгэж үзэв. Тэр лхагва гарагт Интерфакс агентлагийн сургвалжлагчтай ярилцахдаа ингэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Парламентын доод танхимын даргаОрост засаглалын шинэ хэлбэр хэрэгтэй байна гэж Крымын тэргүүн Сергей Аксеновын хэлснийг тайлбарлахдаа, “хүн бүр хамгийн янз бүрийн санаа бодол илэрхийлж болно. Гэхдээ өнгөрсөнийг биш, харин ирээдүйгээ харах хэрэгтэй нь гарцаагүй” гэж хэлжээ.

Түрүүнд нь АксеновОрост хаант засаглалыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Дураараа дуригах хэлбэрээр илэрч буй ардчилалын ашиг тус гэж алга” хэмээнтэр үзэж байгаа ажээ.

“Манайд үнэн алдартны шашин, оюун санааныуламжлалт үнэт зүйлсбий.Ардчилал тодорхой, хэвийн хүрээ хязгаарын дотор байх ёстой” гэж Крымын тэргүүн хэлсэн юм.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин хаант засаглалыг сэргээх юмуу өөрийн бүрэн эрхийг өргөжүүлэх санааг өөдрөгөөр харахгүй байгаа. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт ингэж мэдэгдсэн байна. Орост хаант засаглалыг сэргээж, дарангуйлал тогтоох хэмжээнд хүртэл өөрийн бүрэн эрхийг өргөжүүлэх санааг төрийн тэргүүн дэмжиж байгаа эсэх тухай асуултад Песков хариулахдаа, “тэр ийм санал шүүмжлэлд тун тоомжиргүй ханддаг” гэж хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ