ХХБ хуучин харилцагчдынхаа хүүг автоматаар 8 хувь болгоно

ХХБ өчигдөр орон сууцны зээл авсан хуучин харилцагчидынхаа хүүг автоматаар 8% болгохоо мэдэгдсэн. Энэ нь тус банк үлдсэн арилжааны банкуудаас нэг алхам урд явж буйг бататгаж буй юм. Монголбанк, Засгийн газар сайн байна. Мөнгө нь байхад ийм алхам хийдэг нь зөв. Маш олон хүн үүнээс ашиг хүртнэ. Зээлд хамрагдах боломж ч олон иргэдэд нээгдэж эхэлнэ.
Над шиг 15 жилийн зээлтэй нөхөрт том хөнгөлөлт боллоо. Хуучин 1,3% * 12 сар = 15,6% байв. Бичиг баримт, зээлийн материал ямарч асуудалгүй байгаа. Чирэгдэл учрахгүй гэж найдахаас.
Хамгийн сүүлд хэзээ ингэж засаг төрийнхөө шийдвэрт талархаж байснаа санахгүй байна. http://ganzo79.blogspot.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ