Гэр бүлийн хүчирхийллийн тойрог
Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийллийн тухай....(ерөнхий ойлголт)
Ихэвчлэн санхүү, мөнгөний асуудлаас болон бусад шалтгаануудаас гэр бүлд болон харилцаанд дарамт, шахалт, хүчирхийлэл үүсдэг. Гэр бүлийн дарамт, хүчирхийлэл, мөн ханийн (эхнэр, нөхрийн) дарамт гэдэг нь гэр бүлийн болон дотно харилцаанд хэн нэг нь хяналт, жанжилал тогтоохыг эрмэлзэхийг, дарангуйлахыг хэлдэг. Энэ нь гэр бүлийн гишүүд болон хосууд "ижил дүрмээр" амьдрахгүй гэсэн үг. "Дарамтлагч" этгээд (эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр) бусдыг (ханиа) эзэмдэх, захирах, дарангуйлах, харц-үгээрээ байлгахын тулд айлгах, буруутгах, зовоох, гутаах, сүрдүүлэх зэрэг "аргуудыг" ашигладаг. Янзан бүрээр дарамталж, сүрдүүлэхээс гадна "ханиа" болон гэр бүлийн бусад гишүүдийг зодож, гэмтээж ч магадгүй. Тиймээс "гэр бүлийн дарамт шахалт" лавшран биеийн хүч хэрэглэснээр "гэр бүлийн хүчирхийлэл" болно.
Гэр бүлийн болон хосуудын хүчирхийллийн хохирогчид нь эрэгтэй ч, эмэгтэй ч хүн байж боловч авч ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг байна. Нас, яс үндэс, боловсрол мэдлэг, санхүү, эдийн засгийн байдлаас үл харгалзан нийгмийн бүхий л хүрээнд тулгардаг. Хүчирхийллийн хэлбэрүүд нь гэр бүлийн болон хосуудын харьцаа салах сарних үед болон салж сарнисны дараа их үүсдэг байна.
Ихэнх хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн учир шалтгааныг "хүчирхийлэгч" этгээд өөрийнхөө зан ааш, авирыг хянаж чадаагүйд оршдог гэж буруугаар ойлгодог аж. Гэтэл баримтаас үзэхэд, гэр бүлийн хүчирхийлэгч (дарангуйлагч) этгээд нь бусдыг эрхшээлдээ оруулах мухар хүсэлдээ автсан байдаг байна.
Гэр бүлийн, ялангуяа ханийн дарамт, хүчирхийлэл нь гагцхүү бүрэн эрхшээлдээ оруулах, хяналтанд байлгахаас үүдэлтэй. Биеийн хүчирхийлэлээс гадна хүчирхийлэгч, дарамтлагч нөхдүүд дараах тактикуудаар эхнэр, ханиа эрхшээлдээ байлгахыг оролддог байна:
Ноёрхол - Хүчирхийлэгч (дарамтлагч гэдгийг үргэлж багтааж бодоорой) хүмүүсийн харилцаа холбоонд голлох үүрэгтэй буюу "эзэн" гэж өөрсдийгөө гэж үздэг байна. Тэрбээр бүгдийн өмнөөс шийдвэр гаргах бөгөөд юуг хэрхэн хийхийг хүртэл зааж, зөвхөн түүний зааврыг үг дуугүй дагахыг шаарддаг. Тэд бусдыг боол шиг, хүүхэд шиг, зарим нь бүр "өмч хөрөнгө" мэт үздэг байна.
Доромжлол басамжлал - Хүчирхийлэгч этгээдүүд бусдыг ямагт доош нь хийж явах бөгөөд хүнийг өөртөө итгэлгүй, өөрийгөө үргэлж гунигийн харцаар хартал бүгдийг хийдэг байна. Эцэст нь хүн итгэлээ алдаж, өөрийнхөө үнэ цэнийг ухаарахгүй байснаар хэнд ч хэрэггүй мэт бодол төрөх ба энэ нь хүчирхийлэгчийг "хаяад" явах эр зориг, хүч чадлыг хаадаг. Дооглох, доромжлох, янзан бүрийн нэр хочоор дуудах, бусдын өмнө доош нь хийх зэргүүд нь дарамт, хүчирхийлэлийн хэлбэрүүд бөгөөд эдгээр нь хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө захирах чадвар, өөртөө эзэн байх чадварыг алдагдуулахад чиглэсэн байдаг.
Ганцаардал - Өөрөөс нь үргэлжийн "хамааралтай" байлгахын тулд хүчирхийлэгч этгээд "хохирогчийг" ертөнцөөс "тасалдаг" байна. Эцэг эх, гэр бүл, найз нөхдөөс холдуулахаас гадна бүр ажил, сургуульд явахад ч түвэгтэй болгоно. Хаашаа явах, юу хийх, хэнтэй уулзах зэрэгтээ "хохирогч" нь түүний зөвшөөрөл авах болдог байна.
Заналхийлэл - Хүчирхийлэгч, дарамтлагч этгээд нь хохирогчоо өөрийг нь хаяад явах эсвэл шүүх цагдаад очихоос зайлсхийхийн тулд үргэлж заналхийлдэг байна. Хохирогчийг өөрийг нь болон хүүхдийг нь, гэр бүлийн бусад гишүүдийг, бүр гэрийн тэжээмэл амьдтыг хүртэл зовоох, зодож жанчихаар, бүр алахаар хүртэл заналхийлнэ. Зарим нь амиа хорлохоор айлгах, завдах, цагдаа шүүхэд худал мэдүүлэг өгөх зэргээр "заналхийлнэ".
Айлгаж, сүрдүүлэх - Янзан бүрийн аргаар айлгаж сүрдүүлэхийг оролддог байна. Жишээ нь зангах, ширүүн дориун харах, хөмсөг гар зангидах, гар далайхаас авахуулаад хохирогчийн зүг юмс шидэх, өмнө нь юм эдлэл хагалах, өмч хөрөнгө сүйтгэх, гэрийн амьтдыг зодож зовоох, бүр хутга, зэр зэвсэг буу ил байрлуулах гэх мэт. Энэ нь "миний хэлснийг үг дуугүй дагахгүй бол "аюул" болохыг мэдэж байгаа биз" гэсэн дохио байдаг аж.
Үгүйсгэл ба буруутал — Хүчирхийлэгч этгээдүүд өөрийгөө цэвэрхэн авч гарахад мэргэжсэн байдаг. Тэд хүчирхийлэх шалтаг шалтгаан, аюултай зан авираа "туулж өнгөрөөсөн" бага нас, "азгүй" өдрүүд, бүр хохирогчид тохдог байна. Хүчирхийлэгч этгээдүүд хэрхэн дарамталж хүчирхийлж байгаагаа ойлгодоггүйгээр барахгүй бүр болж буйг үгүйсгэдэг. Голдуу түүний хүчирхийлэх, дарамтлах шалтгааныхаа бурууг хохирогчид тохдог.
"Хүчирхийллийн тойрог"
Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийлэл нь тодорхой хэмжээгээр дахин давтагдан дараах ерөнхий тойрогт оршдог :
Дарамт, хүчирхийлэл - Хүчирхийлэгч этгээд уур уцаар, эсвэл хүчирхийллийн зан авираа гаргадаг. Энэ нь хохирогчдоо "хэн нь босс" болохоо харуулж буй хэрэг.
Гэм буруу, нүгэл - Хүчирхийллийн, дарамтлах үйл явдал өрнөсний дараа хүчирхийлэгч этгээд гэм буруу, нүгэлийг "ухаардаг". Гэхдээ энэ нь хохирогчийг хохироосон гэх талаасаа биш өөрийнхөө гэмт үйлдлээ "баригдахаасаа" айсан үйлдэл байдаг.
Цайруулах, уучлал - Хүчирхийлэгч этгээд хийсэн үйлээ цайруулахыг хичээдэг. Өөрөөсөө хариуцлагыг, болсон бүгдийг "зайлуулах" боломж нөхцөлийг хайж янзан бүрийн тайлбар тавьж "уучлал" гуйсан царайлдаг.
Гэмгүй царайлах - Хүчирхийлэгч этгээд бүгдийг өөрийн хяналтандаа байлгахыг эрмэлзэхээс гадна өөрийн хохирогчийг гартаа байлгах аргыг бодож олдог. Юу ч болоогүй юм шиг царайлах, эсвэл даруухан, сайхан, номхон, наалинхай ааштай болж хувирах гэх мэт. Ингэснээр хохирогч тал нь "хүчирхийлэгч"-ээ "манай хүн уурандаа л ийм балай болчихлоо, дараа дахин ингэхгүй байх" гэсэн бодол найдлагыг төрүүлдэг байна.
Төсөөлөл ба төлөвлөгөө - Тун удалгүй нөгөө "намуухан" хүчирхийлэгч этгээд нь манай хүн юу хийж байгаа бол, яасан бол гэх мэт хардах сэтгэлдээ автаж хариуг нь хэрхэн барихыг, хэрхэн дарамтлах, хэрхэн дарлахаа боловсруулж тархиа гашилган суудаг байна. Дараа нь тэрхүү "төсөөллөө" амьдрал дээр хэрэгжүүлнэ.
"Олзлох" - Хүчирхийлэгч этгээд хохирогчоо "олзлосноор" өөрийн төсөөлөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ёстой дарамтлах, хүчирхийлэх "нүхийг" өөртөө гаргадаг.
Манайд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ч билүү байдаг. Гэхдээ монголчууд үнэхээр аймхай тул очдоггүй. нэр төрөө, үр хүүхдээ бодож байгаа мэт боловч тэднийгээ алдаж байгаагаа ухаардаггүй. Амьдралаараа алдаад, айгаад, зовоод насыг барж байгаа хүмүүс их олон бий. Зоригтой байж чаддаггүй. Ална тална гэхээр нь айгаад гадаадад гарах тухай бичиж байдаг. Нөгөө хүчирхийлэгч гадаадад бас гарч чадна ш дээ. Миний мэдэхийн нэгэн сайхан хүүхэн байдаг. Хөөрхөн хүүтэй. Нөхөр нь гадаадад үргэлж хардаастай. Үр хүүхдээ өсгөөд аж амьдралаа авч явахад нь сайхан болоод ч тэр үү хардаад үргэлж утасдаастай. Утасдах нь яахав санасных гэж болмоор. Гэтэл утасдахдаа үргэлж хардаастай. Хол байж хардаад яахын. Хүн болсон хойно амьдралын эрээн барааныг үзэж л яваа биз дээ. Харь холын нутагт эхнэр хүүхдээ хаяад хэдэн жил болоход өнөө эмэгтэй хүн "эмэгтэй" хүн гэдгээ мэдэрмээр болоо л биз. Магадгүй хэнтэй ч ойртоогүй байж болно ш лээ. Хэнд ч тэр асуудал тулгарч л таараа. Тэгээд нөгөө нөхөр ална тална, очоод тамлаад өгнө гээд л айлгадаг. Найз нөхдүүд рүү нь залгаж тагнаж туршаарай гээд үүрэг даалгавар өгөөстэй. Тийм учраас нөгөө бүсгүй айдастай насыг элээж явдаг. Тиймэрхүү байдлаар эхнэр нөхөр царайлж бие биенээ хуураад айлгаад яахын. Зүгээр л тайван орхи л доо. Хайртай бөгөөд хамт байгаагүй бол чиний буруу биздээ. Хүн болсны жаргал эдлэхийг хориод яахын. Ид 20н хэдэн насандаа нөхөр гэгч нэрийдсэн нэгэн эрийн утасны заналхийллээр амьдралаа үрж байгааг хараад үнэхээр уур минь хүрдэг байв. Тийм л хайртай эр бол аваад ч юм уу, заналхийлэхгүй тайван амьдралаар амьдруулаад харин ч ойлгоод туслаад дэмжээд явбал цаашдын амьдралд нь хэрэгтэй болох мэт надад санагдаж явсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ