Террорын улмаас Ирак, Пакистанд 120 гаруй хүн амь үрэгджээ

Өнгөрсөн пүрэв гарагт Ирак, Пакистанд нэг дор шахуу хоёр томхон террорын ажиллагаа болжээ.

Хэвлэлд мэдээлснээр, хуучин машин худалддаг Багдад хотын өмнөд хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд дэлбэрэлт болсон байна. Тэсрэх төхөөрөг тавьсан машины дэлбэрсний улмаас 55-аас цөөнгүй хүн амь насаа алдаж, 100 орчим хүн шархаджээ. Дэлбэлэлтийг үйлдсэнээ террорын "Исламын улс”бүлэглэл хүлээсэн байна.

Үүнтэй бараг нэгэн зэрэг Пакистаны өмнөд нутгийн Серван-Шариф хотын Суфийн сүмд бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлт сүмийн эмэгтэйчүүдэд зориулсан тэр хэсэгт болж, энэ үед тэнд маш олон сүсэгтэн цугларсан байжээ.

Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн байна. Энэ үеэр 72 хүн амь үрэгдэж, 200 гаруй мөргөлчин шархадсаныг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ