Ким Чен Уны ахыг алсан байж мэдэх хоёр эмэгтэйн нэгнийх нь гэрэл зураг таржээ
Хяналтын камерын бичлэгийн зураг
БНАСАУ-ын удпирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг алсан байж болох хоёр эмэгтэйн нэгнийх нь хэмээн таамаглаж буй гэрэл зураг Интернэтийн сүлжээнд гарчээ.Зургийг малайзын “The Star” сонин лхагва гарагийн дугаартаа нийтлэсэн байна.
Хяналтын камерт бичигдэж үлдсэнгэрэл зурагтLOL гэсэн бичиг бүхий цагаан өнгийн футболкан цамц өмссөн, Ази төрхтэй эмэгтэй гарчээ. Тэр баруун гараа жижигхэн цүнхэн дээрээ тавьсан байсан гэж сонинд тэмдэглэсэн байна.
Хоёрдугаар сарын 14-ндМалайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх буудалд нэг эрэгтэй нас баржээ. Тэрээр нас барахынхаа өмнө толгой маш их эргэж байна гээд, газрын албадын ажилтнуудаас тусламж эрж, түүнчилэн нэг үл таних хүнминий нүүр рүү шингэн цацчихаад,алга болсон хэмээн ярьжээ.Тийнхүү тэр нас барсан хүн нь Ким Чен Нам байсныгмалайзын эрх баригчид удалгүй нотлосон байна.
Сүүлд нь Ройтерс агентлаг АНУ-ын засгийн газрын дэргэд суугаа өөрийн сурвалжлагчийн хэлснийг иш татахдаа, Вашингтоны засаг захиргааны үзэж байгаагаар, Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ахын амь насыг бүрэлгэх ажлыг БНАСАУ-ын тусгай албаныхан зохион байгуулжээ гэж мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн уламжилснаар, “хордуулсан зүү” авч явсан үл таних хоёр эмэгтэй нисэх буудалд Ким Чен Намд халджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ