Халамцуу, бүлэмцүү нөхдүүд тухласан Төрийн ордон

Уучлаарай, үнэхээр наад захын соёл байтугай, үлгэрлэх үйлдэлгүй эмэгтэй гишүүд энэ засаг төрд чинь сонгогдчихсон байна аа. УИХ-н гарын арван хуруунд багтах хэдхэн эмэгтэй гишүүдийн нэг Ундармаа хуралдаан дээрээ согтуу ирсэн сурагтай. Сурагтай ч гэж дээ. Бичлэгнээс бүх зүйл харагдана даа. Нэг хэсэг өмссөн зүүснээрээ дэлхийгээр нэг шүүмжлэлд өртөөд байсан эмэгтэй гишүүд эхнээсээ Төрийн ордондоо хоол ундаа идэж, халамцуу бүлэмцүү орж ирж, суудаг суудлаа хүртэл андуурч байгаа нь ямар аймшигтай хэрэг вэ.

За энэ бичлэг дээр Ундармаа гишүүний наана нь УИХ дахь МАН-н бүлгийн дарга Я.Содбаатар утсаар яриастай. Улсын ажлыг яриад байгаа юм уу? Утааны талаар санаа зовниж ийшээ тийшээ яриад байгаа юм уу? Та нөхдийн юу ярьж байгааг бид ч яаж тамшаалж мэдэх вэ. Гэхдээ эрхэм нөхөд өө, эрхэм элэг нэгт гишүүд ээ, гишүүн асан “Монос”-н Э.Эрдэнэчимэгийг дуурайж ордондоо ууж идсэнээ гайхуулж, утсаараа оролдмооргүй байна аа. Та нарын тааваараа жаргаж байгаа ордны гадаа байгаа 3 сая хүн согтуу, хөлчүү, халамцуу, бүлэмцүү, идэмхий, уумхай, эрээ цээрээгээ алдсан, том утсаа тоншсон хэдэн нөхдийг Төрд гаргасандаа үеийн үед харамсаж яваагийн үргэлжлэх хугацаа нь дуусахгүй нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ