Электрон янжуур дэлбэрч, нэг эрийн 7 шүдийг булгалжээ
Татаж байхад нь электрон янжуур дэлбэрснээс болоод америкийн Айдахо муж улсын оршин суугч Эндрю Холл долоон шүднээсээ салжээ. Үүнээс гадна, түүний нүүр сүрхий түлэгдсэн байна. Хохирогч авсан гэмтлээ харуулсан аймаар гэрэл зургуудыг “Фэйсбүүкт” тавьсаныг “Дейли мэйл” сонинд бичжээ.
Нийгмийн сүлжээнд тавьсан зургаас үзвэл, мань эр ванны өрөөндөө электрон янжуур татаж байсан байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учир тосгуур цуурч, тааз хөө тортог болжээ.
Холл чамин мэт санагддаг электрон янжуур хэрэглэхийн өмнө сайтар тунгаан бодохыг ийм янжуур татдаг хүмүүст зөвлөж байна.
“Би энэ янжуурыг нэг жил орчим татсан. Зааварт заасны эсрэг зүйл огт хийгээгүй гэдгээ батлан хэлэх байна. Би долоон шүдгүй болж, хоёрдугаар зэргийн түлэгдэл авч, уруул, амны хөндийгөө гэмтээсэн” гэж Айдахо муж улсын оршин суугч бичжээ.
“Тамхиа хаяхыг хүсч байгаа хүмүүс ийм янжуур татдагийг би мэднэ, сайн хэрэг. Гэвч янжуур санаандгүй дэлбэрч мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж тэр дурдсан байна.
Одоо Холл эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ