Сноудены оршин суух үнэмлэхийг хоёр жилээр сунгажээ

Оросын эрх баригчид Эдвард Сноудены оршин суух үнэмлэхийг дахин хоёр жилээр сунгажээ.

Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Facebook-т өөрийн хуудсанаа ингэж бичсэнийг телевизийн “Россия 24” сувгаар мэдээлсэн байна. Сноуденыг АНУ-д шилжүүлэн өгсөнөөр, Доналд Трампад бэлэг барих “маш сайхан боломж” Оросын ерөнхийлөгчид бий гэж Тагнуулын төв газрын тэргүүний орлогч асан Майкл Морелла хэлснийг Захарова тайлбарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ