Трампын зөвлөх хориг арга хэмжээ утгагүй гэдгийг тайлбарлав
АНУ-ын хориг арга хэмжээ нь “тэсч үлдэхийн тулд цас ч идэж мэдэх” оросуудын зан чанараас болоод эсрэг үр нөлөөтэй байлаа. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Тоналд Трампын бизнестэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн зөвлөх Энтони Скарамуччи Давосын Дэлхийн эдийн засгийн уулзалтын үеэр сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ.
Хориг арга хэмжээ Оросын иргэдийгерөнхийлөгч Владимир Путинийг улам тойрон нягтрахад хүргэсэн юм гэж Скарамуччи тэмдэглэсэн байна.
Трамп оросын ард түмэнд маш хүндэтгэлтэй ханддаг гэж зөвлөх хэлжээ. “Тэр оросын ард түмэн болон Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэсэнАНУ, Оросын харилцааны өвийг маш их хүндэтгэдэг” гэж тэр хэлээд, хүйтэн дайны жилүүдэд ч АНУ, Орос хоёр бие биеэ хүндэтгэж, энэ нь “манай иргэдийг тэр түгшүүртэй үед аюулгүй байлгах боломжийг манай орнуудад олгож байсан юм” гэж онцлон тэмдэглэжээ.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн байр суурийн ачаар ирэх нэг жилийн хугацаанд хоёр тал харилцаагаа сайжируулж чадна гэдэгт итгэж байгаагаа Скзарамуччи бас илэрхийлсэн байна.
Орос, АНУ-ын эрх баригчид терроризмтай тэмцэх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг нийтлэг зорилтыг шийдвэрлэхийн тулд стантарт бус байдлаар сэтгэх ёстой гэж Трампын зөвлөх хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ