26 антибиотикт тэсвэртэй супербактери америк эмэгтэйн аминд хүрчээ
Антибиотикт дийлддэггүй бактери анх удаа хүний аминд хүрсэн тохиолдолд АНУ-д бүртгэгдсэнийг BBC News-ийн сайтад мэдээлжээ. Невада муж улсын эмэгтэй 26 антибиотикт тэсвэртэй супербактерийн золиос болсон байна. Эмэгтэй Энэтхэг улсад аялаад өнгөрсөн оны наймдугаар сард гэртээ буцаж иржээ. Ингэж явахдаа хөлөө хугалж, харин есдүгээр сардүжлийн хамшинжээр нас барсныг дээрх сайтад мэдээлсэн байна.
Эмч нар өвчтөнөөс “Klebsiella pneumoniae” гэдэг бактери илрүүлжээ.Энэ ньхүний амны хөндийд байж, түүнчилэн гэдэсний хэвийн микрофлорын бүрэлдэхүүнд ордогжирийн бактери гэнэ.Гэвч түүний шинэ төрөл ньАНУ-ын нутагт байдаг бүх антибиотикт ер бусын тэсвэртэй болжээ.
Эрдэмтдийн хэлснээр,ийм халдварын тохиолдол туйлын ховор байдаг ч,ирээдүйд тун их олширч мэднэ. Бактери байгалийн шалгарлаар өөрчлөгдөж, ингэснээр эм бэлдмэлд тэсвэртэй болдог юм.Эмч нар ийм супербактериудтай тэмцэхэд үр нөлөөтэй байх шинэ арга боловсруулах шаардлагатахй тулгарч байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ