Стамбулын террористыг баривчилжээ
Шинэ жилийн шөнө шөнийн “Рейна” клубт үйлчлүүлэгчдийг буудсан этгээдийг Стамбул хотод саатуулжээ. “Хюрриет” сонины сайтад ингэж бичсэн байна. Санта-Клаусын хувцас өмссөн гэмт этгээд ёслолын ид үед бааранд орж ирээд, Калашниковын автоматаар хамаа намаагүй буудсан юм.
Туркийн мэдээллийн Ихляс агентлагийн мэдээлснээр, Узбекистаны уугуул Абдулгадир Машариловыг Стамбул хотын Эсенюрт дүүрэгт тусгай ажиллагаа явуулах үеэр саатуулсан байна. Тэр энд нэг танилындаа нуугдаж байсныг хэвлэлд мэдээлжээ. Одоо террористыг аюулаас хамгаалах газарт хүргэсэн бөгөөд түүнд эмнэлгийн шинжилгээ хийж, байцаах ажээ.
Халдлага үйлдэх үед шөнийн клубт 700 гаруй хүн байсан байна. Тэднээс 39 хүн амь үрэгдэж, 69 хүн шархадсан юм. Террорын “Исламын улс” бүлэглэл энэхүү аллагыг үйлдсэнээ хүлээсэн юм.Тусгай албаныхан 40 сэжигтнийг саатуулсан бөгөөд тэдний дундИУ бүлэглэлтэй холбоо сүлбээтэй гадаадын наад зах нь 20 хүн байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ