Бооёогийн олноос нуусан амраг

Аль хүний салж нийлэхийг хэлж барахав. Олны танил хүмүүс бусдад үлгэр дуурайл болдгоо мартаж үл болох. Гэхдээ бусдын л адил хүн юм хойно алдаж энддэг ч биз.

МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог оюутан ахуйдаа нэг ангид сурч байсан айлын эрх танхи ганц охинтой үерхэж, амьдрал зохиосон нь "MN25" телевизийн сэтгүүлч Ц.Энхтуяа гэлцдэг. Тэд голомт залгах хүүтэй болсон ч хоёр тийш болцгоожээ. Гэсэн хэдий ч экс хүргэн Бооёо одоо хүртэл цагаан сараар хуучин хадмууд дээрээ очиж золгодог гэх яриа ч байдаг. Харин хосууд дундаасаа мэндэлсэн амин ганц хүүгээ олноос ихэд нууцалдаг аж.

Б.Ариунболд өдгөө эрхзүйч мэргэжилтэй Ганцэцэгтэй ханилан сууж дөрвөн охины аав ээж болцгоосон билээ.

25-р телевизийн нэвтрүүлгийн албаны дарга, “Making the band” нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байсан сэтгүүлч Ц.Энхтуяаг “Bon appétit” нэвтрүүлгээр нь үзэгчид сайн мэднэ. Мөн тэрбээр “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кинонд талийгаач жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий агсны салсан эхнэр, Алтангэрэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эзэнмөнхийн ээж болж тоглосон.

Жүжигчин, хөтлөгч Ц.Энхтуяагийн бас нэгэн авьяас нь кино зохиол бичих. Тэрээр таван бүсгүйн амьдралыг өгүүлэх “Ханилснаас илүү амраг” киноны зохиолыг сэтгүүлч Ч.Бүрэнжаргал, П.Дэмбэрэл нартай хамтран бичжээ.

Өдгөө тэрбээр Өрнөх хэмээх залуутай ханилан сууж хоёр охины ээж аав болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ