Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцоно

Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр тус орныг зорьж байгаа юм. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох юм.

Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцох бөгөөд тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ