Путинийг Мексикт авилгатай тэмцэхэд туслаач гэжээ
Мексикийн байдалд хөндлөнгөөс оролцож, тус орны авилгач засгийн газрыг зогсоохыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан байна.Нэгдүгээр сарын 14-нд Shange.org сайтад испани хэлээр нийтлэсэн өргөх бичигт ингэж хүсчээ.
Өнөөдөр улс орны байдал “бүхий л түүхэнд хамгийн муу байна” хэмээн Фрелло Севетико гэж нэрээ нууцласан уриалга гаргагч нотолж байна.
“Америкчууд болон НҮБ цочирдуулсан мэдээ тараахаас өөр юу ч хийхгүй байна (...) АНУ Мексикийн баялагийг гуяа алгадан авч байна. Баруун солгойгүй тараанцацаж, хулгай хийж байгаа мексикийн энэ авилгач улс төрчдийг зогсоож чадах хэн нэгэн хүн бидэнд хэрэгтэй байна” гэж уриалгад дурджээ.
“Өнөөдөр Мексик орон энэ тонуулчид, энэ хархнуудаас болоод цусаа шүүрүүлж байна” гэж Советико тэмдэглээд, “Владимир Путин та Латин Америкт хэрэгтэй байна” гэж төгсгөлднь дурдсан байна.
Уриалгад 5 мянга орчим хүн гарын үсэг зуржээ.
Тухайлбал, мөнгөний ханш унаж, шатдаг хий, бензиний үнэ өсч байгаагаас болоод сүүлийн үед Мексикт нийгмийн түгшүүртэй байдал эрс хурцадсан юм. Үүнээс гадна, авилгач засгийн газар, түүнчлэн мансууруулах бодисын наймаачидтай холбоо сүлбээтэйгээогт нууж хаадаггүй цагдаа нар тус орны хүн амын дургүйцлийг төрүүлж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ