4 сая төгрөгийн зургаан баримт тодорлоо

Энэ оны сүүлчийн буюу 18 дахь удаагийн НӨАТ-ын урамшууллын системийн тохирол өчигдөр явагдлаа.

Өчигдрийн тохиролд 11 дүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэгдсэн буюу нийт 6,016,028 сугалаа оролцсон байна. Энэ удаагийн шагналын сан 675,000,000 төгрөг бол супер шагналын сан 350 сая төгрөг байсан юм.

Сугалааны тохирлын Азын дугаар 94387286, Супер шагналын дугаар 30818365 байлаа.

Тохиролын дүн:

  • 20 мянган төгрөгийн азтан 5,392
  • 100 мянган төгрөгийн азтан 611
  • 500 мянган төгрөгийн азтан 52
  • 4 сая төгрөгийн азтан 6
  • 20 сая төгрөгийн азтан 0
  • 100 сая төгрөгийн азтан 0

Энэ удаад 20 сая, 100 сая төгрөгийн азтан болон супер шагналын эзэн тодорсонгүй. Ингэснээр супер шагналын сан 400 сая төгрөг болж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ