АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн М.Чимэддорж нар албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажуулаад байсан бол 15.20 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвших хүсэлтээ илэрхийлж холбогдох материалуудаа АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өгсөн байна. Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжилж ийнхүү дууслаа. Ингээдтус намын даргад нийт зургаан гишүүн өрсөлдөхөөр болж байна.

АН-ын даргын сонгуульд 1,2 тэрбум зарцуулахаар болсон тул гишүүд тус бүр 200 сая төгрөгөөр нэр дэвших боломжтой болсон юм.

Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгөх ба сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжилнэ. Санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ