Үнэт гоёл хулгайлдаг настай эмээг дахин баривчилжээ

АНУ-д үнэт гоёлын эд зүйлсдагнан хулгайлдагзартай хулгайчдын нэг Дорис Пейнийг баривчилсан байна.“Тайм” сэтгүүлдбичсэнээр, 86 настай тэрээр Жоржи муж улсын Данвуди хотын худалдааны “Von Maur” төвөөсгоёлын зүйлс хулгайлах гэж оролджээ.

Өнгөрсөн мягмар гарагт нийтдээ бараг хоёр мянган долларын хоёр хүзүүний зүүлт хулгайлах гэж байхад нь түүнийг саатуулсан байна. Тэтгэврийн эмгэнийг сэжигтнээр саатуулж, Иллинойс муж улсын Де-Калб хотын шоронд явуулжээ.

Пейнийг Атланта хотын худалдааны төвд бас саатуулж байсныг 2015 оны 10 дугаар сард мэдээлж байсан байна. Тэгэхэд690 долларын үнэтэй ээмэг хулгайлжээ.

Ер нь Пейн нийтдээ хоёр сая гаруй долларын үнэт гоёл чимэглэлийн зүйлс хулгайлсныг дурдаж байна. 2013 онд тэр Калифорнийн нэг дэлгүүрээс 40 мянган долларын үнэтэй бөгж хулгайлах гэж оролджээ.Тэрээр Парис, Монако, Токио хотод үнэт гоёлын эд зүйлс хулгайлж байснаа бас хүлээсэн байна. Түүнийг нийтдээ 20 орчим удаа баривчилжээ.

Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, Пейн нэг л аргаар гэмт хэрэг үйлддэг байжээ.Тэр дэлгүүрт ороод,олон гоёлынзүйл,ингэхдээ голдуу бриллианттай бөгж үзүүлээч гэдэг байсан байна. Тэгээд худалдагчийг хичнээн зүйл үзүүлсэн тоогоо алдахад нь, үзсэн зүйлсийнхээ нэгийг сэмхэн авчихдаг байжээ. Тэр 1950-иад оноос хулгай хийж эхэлсэн байна.

2013 онд “Дорис Пейний амьдрал ба гэмт хэрэг” гэдэг кино хийж, гол дүрд нь Холли Берри тоглосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ