Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвшихээр материалаа хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалаа Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.

Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-нд гардуулан өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ