Х.Баатар ХААБ-ийг удирдана

Хөдөө аж ахуйн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус биржийг Х.Баатараар удирдуулахаар болжээ. Тус биржийн 49 хувийг төр, 49 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай таван компани, хоёр хувийг нь 30 гаруй иргэн эзэмшдэг байна.

Өнгөрсөн сард УИХ-аар төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл сонсох үед Хөдөө аж ахуйн бирж нэлээд асуудалтай газраар нэрлэгдэж, захирлыг өөрчлөх асуудал хөндөгдөж байсан юм.

Ийнхүү ХААБ-ийн даргын албан тушаалд Гаалийн гэх тодотголтой Х.Баатар томилогдлоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ